2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Архангай аймгийн 12, Баян-Өлгий аймгийн 5, Булган аймгийн 12, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 14, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 9, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 27, Увс аймгийн 17, нийт 10 аймгийн 100 суманд “Цагаан зудтай” буюу “Цагаанаар зудархуу” нөхцөл байдал үүссэн байна.
Цаг уурын байгууллагаас гаргасан “Зуд”-ын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд аймгийнзарим сумын нутгаар нэн их буюу их эрсдэлтэй, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байна.