Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ОБЕГ: Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ

ОБЕГ: Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилт, зорилгоо тодорхойлон жил бүр оны эхэнд удирдах ажилтны цугларалтаа зохион байгуулдаг уламжлалтай. “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт-2018” гурван өдөр үргэлжлэн өндөрлөлөө. Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын Онцгой байдлын албаны 90 гаруй удирдах ажилтан хамрагдсан. Онцгой байдлын байгууллага 2018 онд, гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхийг сайжруулах гэсэн зорилтыг дэвшүүлээд байна.

Салбарын хэмжээнд тавьсан зорилттой холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нийт удирдах ажилтнуудад хандан үүрэг өглөө.

-Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт баримт бичигт тусгах, нэвтрүүлэхэд онцгой анхаарах,
-Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулах, төлөвлөгөө батлуулах, үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэлээр аймаг, орон нутгийн Засаг даргад дэмжлэг үзүүлэх,
-МУ-ын Засгийн газраас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ”-г Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги 2017-2030-ын хэрэгжилтийг хангуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг үнэлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах
-2018 оны 07 дугаар сард Азийн сайд нарын хурал Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг шат шатандаа анхаарч, төлөвлөж ажиллах,
-Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг дэмжих, зохицуулах, үр дүнг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх,
Засаг захиргааны нэгж бүрт гамшгаас хамгаалах асуудал хариуцсан сайн дурын бүлэг, хэсэг байгуулах, орон нутгийн дэмжлэгээр хөрөнгө оруулалт, техник, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах,
-Онцгой байдлын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт болон алба хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөрийг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж хэрэгжилтийг хангаж ажиллах,
-Олон улсын стандартыг анги, салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлж буй тул засвар, үйлчилгээ хийх болон ОУБ, төсөл хөтөлбөрөөс дэмжлэг авах чиглэлээр идэвхи санаачлагатай ажиллах,
-Мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах,
-Орон нутгийн удирдлагаас дэмжлэг авч, аймгуудын Онцгой байдлын газарт шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулах,
Иргэд олон нийт рүү чиглэсэн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын үр нөлөөг дээшлүүлэх, үр дүнтэй, чанартай зохион байгуулах зэрэг гамшгаас хамгаалах бэлэн байдал, удирдлага, зохион байгуулалт, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, захиргаа, хүний нөөцийн удирдлага, сургалтын бэлтгэл, бодлого төлөвлөлт, хамтын ажиллагаа, гал түймрийн улсын хяналт, гал унтраах үйл ажиллагаа, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, санхүү гэсэн чиглэлээр үүрэг өглөө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн