Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнаж урамшуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр зарлигаар тус газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн автомашины жолооч, ахлах ахлагч Б.Баяр-Эрдэнэ, ахлах ахлагч Д.Батбаяр нар Цэргийн гавьяаны одонгоор, ахлах ахлагч Д.Тодбаяр, ахлах ахлагч Б.Мөнхбат, Улсын нөөцийн дарга, ахмад О.Батдорж нарыг Цэргийн хүндэт тэмдгээр шагнагдсаныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өгчээ.