Энэ сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Испанид болсон Олон улсын баримтат киноны наадамд найруулагч Ж.Батсүхийн “Овооны наадам” кино тэргүүлжээ.
Тус наадам улс бүрийн онцлогийг харуулсан бүтээл шалгаруулдгаараа онцлог бөгөөд энэ удаад 120 орны кино өрсөлдсөн байна. “Овооны наадам” кинонд монголчуудын наадамлах ёс болон уул усаа тахих эртний уламжлалыг харуулжээ.
Киноны гол дүрд Баянхонгор аймгийн долоон настай Б.Идэрсүх хүү тоглосон байна.