Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Онцгой байдлын албан хаагчид 2024 онд 7000 гаруй хүний амь насыг аварчээ.

Онцгой байдлын албан хаагчид 2024 онд 7000 гаруй хүний амь насыг аварчээ.

2024 онд Монгол Улсын хэмжээнд 4,905 гамшиг, ослын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд онцгой байдлын албан хаагчид 7,890 хүний амь насыг аварч, аж ахуйн нэгж, иргэдийн 360 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хамгаалжээ.

Улсын хэмжээнд нийт өрхийн 42.4 хувьд гал түймрийн сэрэмжлүүлэг хүргэсний үр дүнд галын хохирол өмнөх оныхоос буурсан байна. Үүнд, нас барагсдын тоо 18.6 хувиар, шатсан орон сууц, байшингийн тоо 51 хувиар, эд хөрөнгийн хохирол 14.3 хувиар багасч, нийт 5.1 тэрбум төгрөгийн хохирол тооцогджээ.

Ойн болон хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгааны төвийг байгуулж, Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Архангай, Завхан, Өвөрхангай аймгуудад гал унтраах, аврах шинэ ангиудыг шинээр байгуулсан байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуураас живсэн тээврийн хэрэгслүүдийг татан гаргах ажиллагааг амжилттай хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад 11 тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нуурын 33.4-171 метрийн гүнээс татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 50 тонн түлш, тос болон хортой хаягдлыг устгасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн