Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ОУСК Монгол Улсад суух шинэ төлөөлөгчөөр Маттьё Ле Бланг томилсноо зарлалаа.

ОУСК Монгол Улсад суух шинэ төлөөлөгчөөр Маттьё Ле Бланг томилсноо зарлалаа.

Дэлхийн Банкны Группийн гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) Улаанбаатар хотод байрлан ажиллах Монгол Улсын Суурин төлөөлөгчөөр Маттьё Ле Бланг томилсноо зарлалаа.

Ле Блан нь Монгол Улсад эдийн засгийн олон талт хөгжил, ажлын байр нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн ОУСК-ийн хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийг удирдан ажиллаж, Дэлхийн Банкны Группийн Монгол Улс дахь стратегийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцүүлэн ажиллах юм.

Маттьё Ле Блан нь Төв Европ, Кавказ, Төв Ази болон Монгол Улсад хувийн хэвшил, дэд бүтцийн хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр 25 гаруй жил ажилласан туршлагатай. ОУСК-д нэгдэхээсээ өмнө тэрээр Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллагын (GGGI) Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж, нарны дулаан болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх төслүүд дээр ажиллаж байсан.

“ОУСК нь Монгол Улсын хамгийн тулгамдсан хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэх инновацуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Монголын ард түмний хөгжлийн эерэг үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран ажиллахдаа баяртай байна” гэж Маттьё Ле Блан хэлэв.

1997 оноос хойш ОУСК нь Монгол Улсад 5 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дайчлан, хувийн хэвшлийн тогтвортой уул уурхай, банк санхүү, зочид буудал, үйлчилгээ, жижиг, дунд бизнесийн санхүүжилт зэрэг салбаруудад төсөл хэрэгжүүлсэн. Мөн ОУСК нь мал аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, санхүүгийн салбар зэрэг хувийн хэвшлийн хөгжлийг хурдасгах чиглэлээр Монголын засгийн газар болон аж ахуйн нэгжүүдэд зөвлөх үйлчилгээ өргөжүүлэн ажиллаж байна.

Маттьё Ле Блан нь 2001-2017 онд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкинд (ЕСБХБ) ажиллаж байсан бөгөөд 2013-2017 онд Монгол дахь төлөөлөгчөөр, мөн тус улсын хамгийн том салхин цахилгаан станцын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байжээ. Тэрээр GGGI-д нэгдэхээс өмнө НҮБ-ын UNOPS байгууллагад Төв Азийн Ахлах Түншлэлийн Зөвлөхөөр ажиллаж байв.

Маттьё Ле Блан нь Францын Sciences-Po их сургуулиас эдийн засаг, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.

ОУСК-ийн тухай

Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) нь Дэлхийн Банкны Группийн гишүүн бөгөөд хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжих дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулж, хөгжиж буй орнуудад зах зээл, боломжуудыг бий болгохын тулд хөрөнгө, туршлага, нөлөөгөө ашигладаг. 2024 оны санхүүгийн жилд ОУСК нь хөгжиж буй орнуудад хувийн хэвшлийн компани, санхүүгийн байгууллагуудад 56 тэрбум ам.долларын санхүүжилт хийж, хувийн хэвшлийн шийдлүүдийг дэмжих, санхүүжилтийг дайчлах замаар ядуурлыг арилгах, оршин тогтнохуйц гаригийг бий болгох зорилготой ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн