Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ОХУ болон Египет хоорондын шууд нислэгийг сэргээнэ

ОХУ болон Египет хоорондын шууд нислэгийг сэргээнэ

ОХУ Египет рүү хийх шууд нислэгээ сэргээхэд бэлэн байна гэж Оросын Тээврийн сайд мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав. Египетийн Шарм-эль-Шейх нисэх онгоцны буудлаас хөөрсөн Оросын зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоноос хоёр жил гаруйн дараа Орос болон Египет хоорондын шууд нислэгийг сэргээх гэж буй нь энэ юм.

Оросын Тээврийн сайд Максим Соколов өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Холбогдох баримт бичигт энэ долоо хоногт гарын үсэг зурна. Каир болон Москвагийн хооронд ирэх оны хоёрдугаар сараас шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байна” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Каир хотод Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах Аль-Сиситэй уулзсаны дараа сайд М.Сколов дээрх мэдэгдлийг хийсэн байна.

2015 оны 10 дугаар сард Египетээс Оросын Санкт-Петербург хотын чиглэлд нислэг үйлдэж байсан зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас бүх зорчигч буюу 224 хүн амиа алдсантай холбоотойгоор тус хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхийг зогсоож байв. Онгоцны дотор тэсрэх бөмбөг дэлбэлж, онгоцыг сүйрүүлснээ лалын босогчдын “Лалын улс” бүлэглэл дараа нь мэдэгдэж байсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн