Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил албан ёсоор эхэллээ

ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил албан ёсоор эхэллээ

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны даваа гаригт ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлсэн талаар ТАСС агентлаг уламжлав. Тус улсад санал хураалт болохоос гурван сарын өмнө сонгуулийн кампанит ажлыг эхлүүлдэг.

Нэр дэвшигч 90 хоногийн хугацаанд албан ёсоор сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулж дэмжлэг авах, гарын үсэг цуглуулж, Сонгуулийн төв комисст гардуулан өгөх, олон нийтийн санал асуулга явуулах, өрсөлдөгчидтэйгөө телевиз, радиогийн мэтгэлцээнд оролцдог журамтай.

Арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Холбооны зөвлөл хуралдаж, ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг 2018 оны гуравдугаар сарын 18-нд зохион байгуулах тухай тогтоолыг баталсан билээ. Энэ сонгууль нь Крым, Севастополыг Оростой дахин нэгтгэсний дөрвөн жилийн ойтой давхцаж буй юм.

Даваа гаригт “Российская газета” сонинд Холбооны зөвлөлийн шийдвэрийг албан ёсоор нийтэлжээ. Өмнө нь мэдээлсэнчлэн Холбооны зөвлөлөөс ерөнхийлөгчийн сонгуульд 14.9 тэрбум рубль төсөвлөсөн байна. Өнөөдөр ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын календарьчилсан төлөвлөгөөг баталж, сонгуульд зориулсан төсвийн хөрөнгийг хуваарилах уулзалт зохион байгуулах ажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн