Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ОХУ: Хөл хорионы дэглэм зөрчвөл хорих ял эдэлнэ

ОХУ: Хөл хорионы дэглэм зөрчвөл хорих ял эдэлнэ

ОХУ-ын төрийн дум коронавирусний эсрэг багц хуулийн төслийг батлаад байна.

Энэхүү хуулинд иргэний хөл хорионы дэглэмийг үл ойшоосон үйлдэл бусад хүмүүсийн амь насаараа хохирох шалтгаан болсон тохиолдолд тухайн этгээдэд 7 жил хүртэлх хорих ял оногдуулах тухай заалт багтсан байна.

Мөн коронавирустэй холбоотой худал, ташаа мэдээлэл тараасан хүнд 5 хүртэлх жилээр хорих ялыг оногдуулахаар байгаа юм. Нийслэл Москва хотыг хөл хорионд оруулсны дараагаар Оросын бусад бүс нутагт ч адил арга хэмжээг авч эхлээд байна.

Сүүлийн үед Орос дахь коронавирусний тархалт нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 2400-д дөхөж байгаа бол 17 хүн нас баржээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн