Хамгийн олон хүнтэй тамирчинтай баг гэвэл АНУ-242, Канад- 226, БНСУ-аас 144 тамирчин оролцуулахаар болжээ. Эдгээр орны тамирчин наадмын бүх 15 төрөлд хүчээ сорино. Пенчаны 2018 оны өвлийн олимпийн наадамд 102 иж бүрэн медаль гардуулна. Энэ удаагийн өвлийн олимпоос эхлэн зургаан төрөл, зайн уралдаан шинээр нэмэгдсэн юм. Тодруулбал сноубордын биг–айр эмэгтэй, эрэгтэйчүүдийн төрөл, тэшүүрийн масс-старт эмэгтэй, эрэгтэйчүүдийн зай, мөн керлингийн холимог хосын төрөл, уулын цанын багийн төрөл шинээр оржээ.
Харин хоёр төрөл олимпийн наадмын хөтөлбөрөөс хасагдсан нь сноубордын эрэгтэй, эмэгтэй параллель слалом байв. Ингэснээр нийтдээ дөрвөн төрөл нэмэгдсэн гэсэн үг юм. Өвлийн олимпийн наадам ирэх хоёрдугаар сарын 9-25-нд болно.