Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

“Пёнчан-2018”-нд оролцох Монголын баг тамирчид МОНГОЛ БРЭНДЭЭР гоёжээ

“Пёнчан-2018”-нд оролцох Монголын баг тамирчид МОНГОЛ БРЭНДЭЭР гоёжээ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн Олимпын наадам БНСУ-ын Пёнчан хотноо эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Ч.Отгонцэцэг, паралимпийн цанын төрөлд Б.Ганболд нар өрсөлдөх эрхээ аваад буй.

Тэгвэл өчигдөр “Пёнчан-2018”-нд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчидад олимпийн нээлт хаалтын ёслол, бэлтгэлд өмсөх хувцсыг гардуулах ёслол боллоо. Ёслолд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал нарын албаны хүмүүс оролцсон юм.

Өвлийн олимпод Монголын баг тамирчид “Төмөр трейд” компанийн куртик, ”Нано вүүл” компанийн ноолууран малгай, ороолт, бээлий, “Цэрэн наран” компанийн “Joma” брэндийн бэлтгэлийн нимгэн хувцас, “Их хэнгэрэг” компанийн “Хачхүлэг” брэндийн арьсан цүнхээр гангарах нь. Монголын баг тамирчдын бэлтгэлийн хувцас хэрэглэлийг урлан бүтээсэн дээрх компаниуд нээлттэй тендерээс шалгарч, Үндэсний шигшээ багийн хувцас хэрэглэлийг гүйцэтгэсэн нь энэ. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын хувцасыг Монголд үйлдвэрлэсэн компаниуд урлан бүтээсэн нь онцлууштай зүйл болов.

Манай гурван тамирчин Хандгайт дахь цанын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд ирэх сарын эхээр  Пёнчан хотыг зорих юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн