Мэргэжлийн сүмогийн “Фүтагояма” дэвжээнд шинээр элсэн орж анхныхаа башёдоо барилдаж буй Рога Амартүвшингийн Амарсанаа жонокүчи зиндаанд уналгүйгээр долоон даваатайгаар тэргүүллээ.
Тэрбээр Тэнэй хэмээх бөхтэй хүч үзэн давсанаар ийнхүү түрүүлэх болзлоо хангасан юм. Мэргэжлийн сүмод барилдсан анхны башёдаа уналгүйгээр түрүүлсэн Рога Монгол аав, Тува ээжтэй бөгөөд ээжийнх нь аав куреш бөхийн аварга Валерий Араптан юм.
Өдгөө 20 настай А.Амарсанаа 135 кг жинтэй, 183 метр өндөр. Тэрбээр өнгөрсөн жил Японы ахлах сургуулиудын ёкозүна болсон бөгөөд гадаадын анхны ёкозүна болон түүхэнд бичигдсэн билээ.