Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

САЙН МЭДЭЭ: ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

САЙН МЭДЭЭ: ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.07/ ээлжит мэдээлэл хийлээ.

  • Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
  • ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байна.
  • Эдгээр иргэдэд 3 хоногийн хугацаанд нийт таван төрлийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан бөгөөд сувилалын газарт үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт болон шинжилгээ хийх юм.
  • Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн буюу анхны батлагдсан тохиолдол болох Франц иргэний биеийн байдал сайн байна.
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан зургаан иргэний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй байна.
  • Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 182 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
  • Улсын хэмжээнд уушгины хатгалгаа өвчнөөр оношлогдон эмчлүүлж буй өвчтөнүүдээс тандалт, судалгааны чиглэлээр авсан 25 сорьцонд халдвар илрээгүй байна.
  • ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар, нийт 222 хүн тусгаарлагдан ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.
  • 2020.04.06-нд тус эмнэлгээс нийт 63 хүн гарч, гэрийн тусгаарлалт, ажиглалт, хяналтанд шилжсэн байна.
  • Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1530 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж, биеийн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн байна.
  • 2020.04.06-ны байдлаар, нийт 547 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтанд шилжсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн