Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Сар шинийн баяраас өмнө “Насны хишиг”-ийг олгоно

Сар шинийн баяраас өмнө “Насны хишиг”-ийг олгоно

Тэрбээр “Халамжийн тухай хуулиар ахмадууддаа Цагаан сар, Улсын баяр наадмыг тохиолдуулж насны хишиг тэтгэмжийг олгодог. Энэ хуулийн дагуу хоёрдугаар сард багтаж Цагаан сараас өмнө 60-аас дээш насны ахмадуудад насны хишиг тэтгэмжийг олгоно. Тэтгэмжийг хугацаанд нь олгохоор Сангийн яамтай хамтарч ажиллаж байна” гэв.

“Насны хишиг”-ийг жил бүр Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан юм.

Үүнд:  

  • 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
  • 70-79 настай ахмад настанд наян  мянган төгрөг;
  • 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгоно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн