БНСУ-руу зорчин явахад гадаад пасспортон дээр дардаг байсан штампыг сольсон байна.
Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртэл штампны оронд тусгай цаас өгөхөөр болжээ. Штамп дээр тухайн иргэнийг БНСУ-д хэзээ орж ирсэн мөн буцах өдөр нь бичигдсэн байдаг.
Үүнийг тусгай цаасаар орлуулснаар гаалиар нэвтрэх шалгалтын цагийг багасгах юм байна.
Пёнчаны Өвлийн олимп болох гэж буйтай холбогдуулан БНСУ-ын хилээр нэвтрэх зорчигчдын тоо нэмэгдсэн учраас гаалийн шалгалтын цагийг богиносгохын тулд тус улсаас уг арга хэмжээг авч буй ажээ.