Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван иргэн галзуурсан ЧОНО, ҮНЭГ, НОХОЙД хазуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван иргэн галзуурсан ЧОНО, ҮНЭГ, НОХОЙД хазуулжээ

Говь-Алтай аймгийн Бугат, Баян-Уул, Цогт сумын Баянтоорой тосгонд чоно, үнэг, нохой галзуурч, гурван том хүн, хоёр хүүхэд хазуулсан хэрэг гарчээ.

Холбогдох мэргэжлийн байгууллагууд тусгайлсан арга хэмжээ авч, сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод буй юм байна.

Галзуу амьтанд хазуулсан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд өвчтөнүүд вакцин болон ийлдэс эмчилгээнд хамрагджээ.

Тус аймагт энэ өвөл хоттой хонь руу чоно дайрах нь тогтмол үзэгдэл болоод буй юм байна.

Манай улсад тохиолдсон галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртсөн хүмүүсийн олонхи нь орон нутагт амьдардаг хүмүүс, тэр дундаа малчид байдаг. Иймд ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн