БНХАУ-ын Шанхай хотод Монгол оюутан амиа алдсан харамсалтай хэрэг баярын өдрүүдэд гарсан байна. Тэрээр Шанхай хотод магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байсан аж.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөгч болон талийгаачийн ар гэрийнхэн нь /2018.01.02/ Шанхай хотыг зорьсон талаар эх сурвалж мэдээлэв.
Яамны зүгээс Шанхайд баг ажиллаж байгаа бөгөөд чухам юу болсныг тодруулсны дараагаар мэдээлэл өгөх боломжтой хэмээжээ.