Өмнөд Солонгосын 10 хүн тутмын 9 ухаалаг утас хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Мөн ухаалаг утастай иргэн бүр интернет ашиглахад багагүй мөнгийг зарцуулж байгаа юм.
Хамгийн сүүлийн судалгаагаар Өмнөд Солонгост нэг гигабит дата 15 америк доллар байгаа нь бусад орнуудтай харьцуулахад өндөр байгааг харуулжээ.
Энэ нь Өмнөд Солонгосын иргэдийн дижитал хэрэглээг ихээхэн ялгавартай байдалд оруулж байгаагаас гадна үнэгүй интернеттэй газрыг байнга хайж явдаг wifi дүрвэгчид гэсэн ойлголт шинээр гарч ирсэн байна.
Иргэд дата ашиглан интернет орох нь хэт өндөр үнэ төлөхөд хүргэдэг талаар гомдол түгээмэл юм. Үүнээс ч үүдэн Сөүл хот дахь үнэгүй интернет бүхий газруудыг эрс нэмэгдүүлэхээр болоод байна.
Одоогийн байдлаар тус хотын метро, автобусны буудал болон томоохон гудамжнуудад үнэгүй интернет байдаг бол цаашид улам бүр тэлж, хотын 4 мянган километр талбайд интернет тархах юм.