Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Тайландад буй иргэдийн анхааралд!

Тайландад буй иргэдийн анхааралд!

Тайланд Улс руу ирэх иргэний агаарын бүх нислэгийг зогсоохоор гаргасан шийдвэрийг 4 дүгээр сарын 18-наас 4 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл сунгасныг тус улсын Иргэний нисэхийн газраас өнөөдөр зарлав. Мөн дээрх хугацаанд нислэг үйлдэхээр олгосон байсан бүх зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Энэхүү шийдвэр нь төрийн болон цэргийн нисэх онгоц, ослын буулт, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламжийн нислэг, Тайландын иргэдийг эх оронд нь авчирч буй тусгай үүргийн болон карго ачаа тээвэрлэж буй нислэгүүдэд хамаарахгүй ажээ.

Дээр дурдсан тусгай нислэгүүдээр ирсэн зорчигчдыг 14 хоног тусгаарлах юм байна.

БАНГКОК ДАХЬ ЭСЯ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн