Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ТАЙЛАНД: Коронавирусын халдвар авсан хүний тоо 42 болжээ

ТАЙЛАНД: Коронавирусын халдвар авсан хүний тоо 42 болжээ

2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 18:25 цагт Covid-19 шинэ төрлийн коронавирусний халдвар авч, эдгэрсэн 35 настай Тайландын иргэн денге чичрэг өвчнөөр нас барсныг Тайландын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс 3 дугаар сарын 1-нд мэдээлэв. Тэрээр 2 дугаар сарын 16-ны өдөр шинэ төрлийн коронавирусээс бүрэн эдгэрсэн байсан боловч уушги болон бусад эрхтэн нь гэмтснээс үүдэж денге өвчнөөр нас барсан байна.

2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 14 цагийн байдлаар Тайланд Улсад Covid-19-ийн нийт 42 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Эдгээрээс 30 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 11 хүн эмнэлэгт эмчлүүлж, 1 хүн нас барав.

Тайландын Эрүүл мэндийн яамнаас Covid-19 шинэ төрлийн коронавирусний эрсдэлийн үнэлгээг ахиулж тус өвчинг “ноцтой аюул бүхий халдварт өвчин” хэмээн 3 дугаар сарын 1-ний өдрөөс зарлав. Тайландын ЭМЯ-наас Covid-19-ыг ийнхүү “ноцтой аюул бүхий халдварт өвчин” хэмээн зарласнаар халдвар авсан сэжигтэй хүмүүсийг эмчилгээнд албадан хамруулж, карантинд тусгаарлаж, өвчин тархсан газруудыг хаах зэрэг арга хэмжээ авах үүргийг холбогдох байгууллагуудад олгожээ. Тус яамнаас Covid-19 голомт бүхий улс, газар нутгуудын жагсаалт гаргасан бөгөөд үүнд БНХАУ, Макао, Тайвань, Хонконг, Сингапур, Япон, БНСУ, Итали болон Иран Улсыг оруулсан байна.

Иргэд Та бүхэн хувийн ариун цэврийг сахиж, онцын шаардлагагүй бол халдвар бүртгэгдсэн улс, хотуудад аялахгүй байхад анхаарна уу.

БАНГКОК ДАХЬ ЭСЯ2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн