Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ТЕГ-аас “Оюутолгой” ХХК-д 150 сая ам.долларын татварын акт тавьжээ

ТЕГ-аас “Оюутолгой” ХХК-д 150 сая ам.долларын татварын акт тавьжээ

Монгол Улсын Татварын ерөнхий газраас ”Оюутолгой” ХХК-д 150 сая ам.долларын татварын акт тавьсан тухай мэдэгдэл хүлээж авсан талаараа тус компанийн хувьцаа эзэмшигч ”Туркойз Хилл Ресурс” өчигдөр /2018.01.15/ мэдэгдсэн байна.

”Туркойз Хилл Ресурс”-ын зүгээс ”Оюутолгой ХХК төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд (Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ), Монгол Улсын хууль дүрэмд заасны дагуу шаардлагатай бүх татвар, хураамжийг төлж барагдуулсан. Оюутолгой ХХК Татварын ерөнхий газраас гаргасан актыг дүгнэн хэлэлцээд, хуулийн хугацаанд хариу мэдэгдэнэ” гэсэн тайлбар гаргажээ.

Оюутолгой ХХК-д 2013-2015 оны хооронд явуулсан аудитын шалгалтын дүнд Татварын ерөнхий газар тус компанийг төслийн эхний үе шатанд албан татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн татварын акт гаргасан аж.

”Оюутолгой” компанитай холбоотой татварын маргаан анх 2014 оны зургадугаар сард эхэлсэн байдаг. ”Оюутолгой” төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад албан татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн Татварын ерөнхий газраас ”Туркойз Хилл Ресурс” компанид албан мэдэгдэл хүргүүлж, татвар төлөлтөд хийсэн аудитын шалгалтаар 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн тул уг татварыг нөхөж төлөх шаардлага тавьсан байдаг нь одоог хүртэл үргэлжилж байгаа асуудал юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн