Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксойгийн Монгол Улсад оршин байгаа ФЕТО байгууллагын талаархи мэдээлэлтэй холбогдуулан өгсөн хариултыг Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яамнаас бидэнд ирүүлсэн эхээр та бүхэнд хүргэж байна.
ФЕТО террорист байгууллага нь Монгол Улсад өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсан террорист бүтэц юм. Бид уг террорист байгууллагатай холбоотой Турк Улсын болгоомжлол болон цаашид гарч болох үр дагавар, хүлээлтийг Монголын талын эрх баригчидтай байнга хуваалцсаар ирсэн билээ.
ФЕТО байгууллагын гишүүдийг шударга шүүхийн өмнө шүүх нь бидний хувьд зүй ёсны хүлээлт юм. Харин Монгол Улсын зүгээс уг байгууллагын эсрэг чухам ямар арга хэмжээ авах нь Монгол Улсын Засгийн газрын эрх юм. Турк Улс нь бусад улсын дотоодын аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хөндлөнгөөс оролцдог улс биш.
Тиймээс ч өнгөрөгч Баасан гарагт Монгол Улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа хэмээн нэрийдэж байгаад БНТУ гүнээ харамсаж байна. БНТУ эдгээр үндэслэлгүй мэдээллүүдийг эрс няцааж байна.
Туркийн Гадаад хэргийн яам Анкара дахь Монгол Улсын Элчин сайдыг дуудаж уулзсан бөгөөд Турк Улс өөрийн байр сууриа илэрхийлж, монголын талын эрх баригчдын хандлагыг хүчтэй эсэргүүцэж байна.
Иймд, ФЕТО байгууллагын Монгол Улсад явуулж буй худал мэдээлэл түгээх, олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлж улмаар олон нийтэд нөлөөлөх үйл ажиллагаа нь нөхөрсөг монголын ард түмэнд аюулын харанга дэлдэж байгаа явдал хэмээн үзэж байна.
ФЕТО террорист байгууллага болон түүний Монгол дахь тархалтыг зогсоох шаардлагатай арга хэмжээг Монголын эрх баригчид авна гэдэгт найдаж байна.