Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах тавдугаар багийн хоёр цэцэрлэг энэ сарын 28-ны шөнө шатжээ. Тус цэцэрлэг нь 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулсаар 2018 он хүртэл дунджаар 1000 гаруй хүүхэд суралцсан байна. Энэ хичээлийн жилд 120 хүүхэд суралцаж байсан байна. Галын дуудлагын дагуу Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч галыг унтраасан байна.
Одоогоор галын шалтгаан тогтоогдоогүй байгаа бөгөөд хүний амь нас эрсдээгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.