Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Улаанбаатарт хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдэлнэ.

Улаанбаатарт хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдэлнэ.

2024 оны 12-р сарын 30-нд Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаан хийж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ерөнхий журам баталсантай холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Энэхүү журамд нийслэл хотод хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг болон хандив өгсөн татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт олгохоор заажээ. Үүнд дараах чиглэлээр хийсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивууд хамрагдана:

  • Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах,
  • Байгальд ээлтэй дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх,
  • Бие даасан инженерийн шийдэлтэй, пассив барилгын стандарт болон ногоон санхүүжилтийн шаардлагыг хангасан эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны хороолол барих,
  • Замын сүлжээг өргөтгөх,
  • Нийгмийн зайлшгүй хэрэгцээний үндсэн дээр газрын чөлөөлөлт хийх,
  • Олон нийтийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
  • Нийтийн тээврийн хөгжлийг дэмжих.

Татварын хөнгөлөлтөд хамрагдах барилга, төсөл, үйл ажиллагааны ерөнхий шалгуурыг Монгол Улсын Сангийн яамнаас санал болгосон загварын дагуу боловсруулсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн