Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Улаанбаатар хот ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН моддоор өнгө нэмнэ

Улаанбаатар хот ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН моддоор өнгө нэмнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Дархан, Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газраар энэ сарын 10-12-ны хооронд ажиллалаа. Ажлын зорилго нь 2018 онд хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөнд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсонтой холбоотой гоёлын модны нөөцийн судалгааг гаргаж байгаа юм. 2018 онд гоёл чимэглэлийн 10 төрөл, зүйлийн модыг түлхүү тарих юм. Үүнд: Монос, өрөл, тэхийн шээг, боролзгоно, нохойн хошуу, голт бор, шар хуайс, гүйлс, буйлс, хус, агч мод зэрэг хэлбэр өнгө зэргээрээ ялгарсан гоёлын модод багтаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Ойн баясах ХХК, Мандан баясах ХХК болон бусад гоёл чимэглэлийн мод бутны нөөц ихтэй байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.

Өнгөрөгч 2016, 2017 онуудад Улаанбаатар хотод 4-6 метрийн өндөртэй 4000 орчим том оврын шилмүүст модыг 99 хувийн ургалттай ургуулсанд, мөн мод бутны борлуулалтыг хийхдээ зуучлагч байгууллагуудаар дамжин борлуулж байсан бол энэ удаад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, захиалагч байгууллагад шууд өгөх болсондоо талархаж байгаагаа илэрхийлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Нийслэлийн засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт уламжилсан.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн