Халх голын ялалтын 80 жилийн ой, Улаан-Үд хотын Ц.С.Сампиловын нэрэмжит уран зургийн музейн 75 жилийн ойг тохиолдуулан Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монголын Дүрслэх урлагийн салбарын үзэсгэлэнг UB ART галерей санаачлан, БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулан МУЭ нэрэмжит шагналт, Чехословакийн Лидицийн мөнгөн медальт, Энэтхэгийн Шанхарагийн нэрэмжит алтан медальт зураач Ж.Ойлан, И.Е.Репины академийн Урлаг судлалын магистрант, Монгол Улсын Соёлын элч, Продюсер Х.Дамдинсүрэн нар “Мөнх тэнгэрийн орон” үзэсгэлэнг ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Ц.С.Сампиловын нэрэмжит уран зургийн музейд 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр нээлээ.
Энэхүү үзэсгэлэн нь 2019.03.27-04.12 хүртэл Улаан-Үд хотноо гарах бөгөөд энэ жилийг дуустал ОХУ-н Эрхүү, Санкт Петербург, Москва хотноо Хөх тэнгэрийн орны үүдийг нээн үргэлжлэх болно.
Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Буриад улсын Соёлын яамны сайд Соёлма Баяртуевна Дагаева, Буриад улсын Үндэсний музейн захирал Бороноева Татьяна Анатольевна, Буриад улсын Улаан-Үд хотод суугаа Монгол Улсын Ерөнхий Консул Д.Чадраабал, Монгол Улсын Гадаад хэргийн Яамны Төрийн нарын бичгийн дарга Д.Даваасүрэн, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Нийслэлийн Засаг даргын Ногоон Хөгжил Агаарын Бохирдол Хариуцсан Орлогч Ж.Батбаясгалан, МУ Соёлын элч, продюсер Х.Дамдинсүрэн болон хоёр улсын Бизнесийн болон албаны хүмүүс, Соёл, Урлаг, Дүрслэх урлагийн салбарын төлөөлөгч уран бүтээлчид оролцлоо.
Үзэсгэлэнд Монгол орны ахуйг илтгэх монгол гэр түүний дотоод сэтгэлийн чинад дахь нууц хийгээд бодлыг илтгэх инстоляци, цэнхэр өнгөөр голлон уран бүтээл туурвидаг Ж.Ойланы 30 гаруй бүтээл дэлгэгдлээ.
Уран бүтээлч Ж.Ойланы хувьд хоёр настайгаасаа эхлэн урлагт дурлаж, өнөөдрийг хүртэл “дурлал”-даа үнэнч яваа зураач, барималч бөгөөд түүний уран бүтээлийн үзэсгэлэн Турк, Франц, Герман, Испани, Ирланд, Унгар, Америк, Казахстанд гарч байсан бөгөөд тус үзэсгэлэн нь түүний 26 дахь бие даасан үзэсгэлэн юм.
Монголын Соёлын өдрүүдийн Дүрслэх урлагийн “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэнгээр Монголын соёлыг түгээх урлагаар дамжуулан сурталчлан таниулах, цаашид ОХУ-д Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргах олон боломжуудын үүдийг нээж байна. Тус үзэсгэлэнг Хөх өнгөөр нэгтгэн илэрхийлж дэглэсэн нь Монголчуудын хөх өнгөний бэлгэдэл зүйг шингээн үүрд мөнхийн хоёр орны соёлын харилцааны өнө мөнх нөхөрлөлийг давхар илэрхийлж байна.
Орос, Монгол хоёр улсын соёлын харилцаа бол олон жилийн зузаан түүхтэй билээ. Тэр дундаа дүрслэх урлагийн салбарын харилцаа нь Монголын орчин үеийн урлагт хүчтэй нөлөө үзүүлж байсан нь 1940-өөд оноос эхлэн зөвлөлт улсаас мэргэжилтэн багш нарыг урьж шинэ цагийн өнгө аяс бүхий гоо сайхны уламжлалт сэтгэлгээг социолист реализмтай холбох соёлын бодлого эрчимтэй явагдаж байсан юм. Энэ нь Монголын дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж Монголын урчуудын хороо, Хөгжим бүжгийн дунд сургууль, Дүрслэх урлагмйн сургууль байгуулагдах үндэс болсон.
Дэлхий дахины соёл урлагаас танилцуулах зөвлөлтийн социолист дүрслэх урлагаас суралцах талаар онцгой анхаарч 1925 онд Улаан Үд хотод Буриад монголын үнэн сонины анхны зураач Ц.Сампиловыг БНМАУ засгын газрын урилгаар Улаанбаатарт ажиллан үзэсгэлэн гаргаж, 1923 оны үед К.И.Померанцев Сүхбаатарын хөшөө босгох ажилд оролцохыг урин1926-39 хооронд ажиллан багшилж, монголоор жуулчилж явсан И.К. Рерих зэрэг зураачид монголын шинэ үеийн Дүрслэх урлагийн хөгжил залуу зураачдын дүрслэлийн сэтгэлгээнд багагүй хувь нэмэр оруулсан гэх мэт арвин түүх бий. Хоёр орны соёлын харилцааг улам өргөжүүлэн Орос Монголын соёлын өдрүүдийг Буриад улсын Улаан-Үд хотоос эхэлж байгаа нь онцгой юм. Буриад улс нь Орос, Монголын соёл урлаг, зан заншилын төгс зохицолдуулсан арга билгийн бэлгэдэлт улс болон өөрийн онцлогтой юм.