Уг барилдааныг “Жем интернейшнл”-эээс ивээн тэтгэдэг билээ.
Сонирхуулахад тус барилдааныг 2006 оны дөрөвдүгээр сарын 23-нд анхлан зохион байгуулж, харцага цолтны зөвлөлийг байгуулж, даргаар нь тухайн үеийн хамгийн отгон харцага Д.Рагчааг (улсын гарьд) сонгож байлаа.
128 бөх барилдаж улсын харцага Г.Элбэг түрүүлж, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага (улсын гарьд) Д.Рагчаа, улсын харцага Г.Ганхуяг, дунд шөвөгт улсын арслан Д.Азжаргал, улсын харцага Д.Батболд, улсын арслан До.Ганхуяг, улсын харцага Ц.Магалжав нар шалгарсан юм.