Өөрсдийн ажлын орчин нөхцөл, тэтгэврийн шинэчлэл зэргийг эсэгүүцэн Францын цагдаа нар жагсаал хийлээ. Сүүлийн жилүүдэд Францын нийслэл Парис хотын төв эсэргүүцлээ илэрхийлсэн цагдаа нарын хөл хөдөлгөөнд дарагдах болсон. Тэд Засгийн газар нь анхаарал хандуулж, ажлын орчныг нь сайжруулахгүй байгааг эсэргүүцэж байгаа юм.
Тэд “Үндэсний цагдаа нар уур бухимдалтай байна” гэх мэт уриа барин, чангаар шаардсан байна.
Зарим мэдээллээр ажлын орчин нөхцөл хүнд байдгаас Францын цагдаа нарын дундаж наслалт 42 болж буурчээ. Энэ он гарснаар хойш 52 хүн амиа егүүтгэсэн талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.