Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулах, бэлэн байдлыг үнэлэх ажил эхэллээ.

Хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулах, бэлэн байдлыг үнэлэх ажил эхэллээ.

Оксфордын Инсайт байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улс 2024 онд Хиймэл Оюун Ухааны Бэлэн Байдлын Индексээр 188 орноос 98-д жагсаж, 11 байраар ахисан байна.

Хиймэл Оюун Ухааны Бэлэн Байдлын Индекс нь Засаглал, Технологийн салбар, Мэдээлэл ба Дэд бүтэц гэсэн гурван үндсэн шалгуур үзүүлэлтээр, нийт 10 үзүүлэлтийг хамруулан тооцоологддог.

Дэлгэрэнгүй статистик үзүүлэлтээс харахад Монгол Улсын хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн байна. Гэвч “Алсын хараа” ангилалд үнэлгээ 0 гарсан нь уг үзүүлэлтийг хязгаарлаж буй хүчин зүйл болжээ.

Иймд Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Оксфордын Инсайтын албан ёсны аргачлалаар Монгол Улсын хиймэл оюун ухааны бэлэн байдлын цогц үнэлгээг хийж байна. Үүний зэрэгцээ Хьюстоны Их Сургуулийн боловсруулсан “Хүрээ ба Алсын хараа” аргачлалыг ашиглан Монгол Улсын хиймэл оюун ухааны алсын харааг тодорхойлох ажил эхлээд байна. Уг аргачлал нь хамтын оролцоог нэмэгдүүлэх, хувилбар боловсруулж үр дүнг шинжлэх замаар ирээдүйг таамаглах үйл явцыг сайжруулахад чухал ач холбогдолтой.

Энэ хүрээнд хиймэл оюун ухааны хэрэглээний өнөөгийн байдлын талаар шинжлэх ухаанчид, судлаачид, хувийн хэвшлийн төлөөллөөс санал, дүгнэлтийг нээлттэй цуглуулж байна. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улс 2025 оны 2-р сард “Хиймэл Оюун Ухааны Үндэсний Стратеги”-ийг олон улсад албан ёсоор зарлах юм.

Ойрын ирээдүйд хиймэл оюун ухаан дэлхийн эдийн засагт гүнзгий нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа тул засгийн газрууд энэ технологийн боломжит эрсдлийг бууруулах, худалдаа, үйлдвэр, аюулгүй байдал зэрэг олон салбарт өрсөлдөх давуу талыг бий болгох, мөн иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд бэлэн байдлаа хангахад анхаарч байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн