Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Ховд аймгийн нийт нутгийн 93.75 хувь нь ЦАС ИХТЭЙ байна

Ховд аймгийн нийт нутгийн 93.75 хувь нь ЦАС ИХТЭЙ байна

2017 оны 12-р сарын 31-нээс 2018 оны 01-р сарын 08-ны хооронд Ховд аймгийн нийт нутгаар 2-7 удаа 0.03-4мм тунадас орж, тунадасны хамгийн их нь Жаргалант суманд 7.1 мм, Чандмань суманд 5.5 мм, Зэрэг суманд 4.2 мм, Манхан суманд 3.9 мм, Дуут суманд 3.6 мм, Мөнххайрхан суманд 3.5 мм, бусад нутгаар 0.5-3.0 тунадас орсон байна.

1-р сарын 8-ны өдрийн байдлаар цаг уурын ажиглалтын талбайд хэмжсэн цасны мэдээгээр Дарви сум 7 см, Чандмань, Жаргалант, Манхан сум 5 см, Мянгад, Дуут, Мөнхайрхан, Дөргөн сум 4 см, Мөст, Зэрэг, Эрдэнэбүрэн сум 3 см, Цэцэг 2 см, Ховд 1 см, Булган, Үенч сум 0 см цастай, Алтай сумын төвд цасгүй байна.

Цаг уурын ажиглалтын талбайн цасны мэдээгээр нийт нутгийн 93.75 хувь нь цастай байна.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн