Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Худалдаа хөгжлийн банк Apple Pay-ийг Compass Plus технологиор эх орондоо нэвтрүүллээ.

Худалдаа хөгжлийн банк Apple Pay-ийг Compass Plus технологиор эх орондоо нэвтрүүллээ.

Монголын ууган бөгөөд тэргүүлэгч санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Худалдаа, хөгжлийн банк (TDBM) нь Apple Pay үйлчилгээг нэвтрүүлсэн Монголын анхны банк болж, томоохон амжилт гаргалаа. Энэхүү шинэлэг алхам нь TDBM-ийн өндөр чанартай, хэрэглэгч төвтэй шийдлүүдийг санал болгох тууштай байдалд тулгуурлаж, үйлчлүүлэгчдэдээ аюулгүй, хурдан, уян хатан төлбөр тооцооны шинэ арга замыг олгож байна.

Энэхүү амжилт нь Монгол Улсын банкуудын 80 гаруй хувийг програм хангамжаараа хангадаг Compass Plus Technologies компанитай TDBM-ийн олон жилийн туршид хамтран ажиллаж ирсэн хамтын ажиллагааны үргэлжлэл болж байна.

Apple Pay-ийн өргөжилтийг хурдан хугацаанд нэвтрүүлсэн нь
Apple Pay 2024 оны эхээр Монгол Улсад өргөжих болсноо зарласны дараа TDBM шуурхай ажиллаж, энэ технологийг анхлан нэвтрүүлэхийн төлөө манлайлан ажиллав. Аюулгүй, хялбархан мобайл төлбөрийн шийдлүүдийн эрэлт хэрэгцээг ойлгосон тус банк Compass Plus Technologies компанитай хамтран Apple Pay үйлчилгээг хялбар бөгөөд саадгүй нэвтрүүлж чадсан юм.

  • Албан ёсны төлөөлөгчдийн сэтгэгдэл
    TDBM-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн боловсруулалтын нэгжийн дарга Чинзориг.Д уг төслийн талаар:
    “Бид хэрэглэгчдэдээ орчин үеийн төлбөр тооцооны дэвшилтэт шийдлүүдийг хүргэхэд тууштай ажиллаж байна. Apple Pay үйлчилгээгээ нэмсэн нь өдөр тутмын хэрэгцээг илүү хялбар болгох чухал алхам байлаа. Compass Plus Technologies компанитай хамтран ажилласан нь бидэнд энэхүү үйлчилгээг богино хугацаанд, үр ашигтайгаар нэвтрүүлэх боломжийг олгосон.”
  • Compass Plus Technologies компанийн борлуулалтын менежер Николай Коровин:
    “TDBM-ийг хэрэглэгчдэдээ хамгийн дэвшилтэт технологийг хүргэх замд нь дэмжиж байгаадаа баяртай байна. Монголын анхны банк болж Apple Pay үйлчилгээг нэвтрүүлсэн нь зах зээлийн тэргүүлэгч байр сууриа хадгалах тэдний тууштай байдлыг харуулж байна. Цаашид олон шинэлэг төсөл дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.”

Энэхүү үйл явлал нь TDBM-ийг Монгол Улсын санхүүгийн салбарт тэргүүлэгч гэдгийг батлаад зогсохгүй, төлбөр тооцооны салбарт цаашдын хөгжлийн бат бөх үндэс суурийг тавьж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн