Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хятадын тосгонд ХУДАГТ унасан эмэгтэй 15 хоногийн дараа аварчээ

Хятадын тосгонд ХУДАГТ унасан эмэгтэй 15 хоногийн дараа аварчээ

Хятадын Хэнань мужийн Зонгфенг тосгоны нэгэн эмэг­тэй ширгэсэн худагт унаж, 15 хоногийн турш амь тэм­цэж хэвтжээ.

Азаар түүнийг аварсан байна. Ус уух хувьтай 38 настай Сиу Цишу энэ сарын нэгний өдөр эмийн ургамал түүж яваад дөрвөн метрийн гүн худаг руу унажээ.

Худаг нь өндөр урга­сан улаан буудайн талбай дунд байдаг учраас Сиуг тэнд унасан гэдгийг хүмүүс мэдээгүй аж. Ингээд даваа гарагт тосгоныхон ургац хурааж байхдаа түүнийг худаг дотор хэвтэж буйг олж харан, эмнэлэгт хүргэжээ.

Сиу Цишу худагт унасан байх үедээ борооны ус ууж, эмийн ургамлаар голоо зогоож байсан гэнэ. Түүнчлэн тэрбээр худагт байх хугацаандаа 16 кг туржээ. Мөн нэг талын бөөр нь ажиллагаагүй болсноос гадна юм ярьж чадахгүй байгаа аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн