Өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэн, зодож гэмтээн эд зүйлүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид илрүүлэн баривчилжээ.
Дээрх этгээдүүд нь урьд онуудад дээрмийн гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан аж.
Цагдаагийн байгууллагаас 20 настай А, 21 настай Х, 19 настай Б нарын 12 удаагийн дээрмийн үйлдлийг тогтоон шалгаж байна гэж НЦГ-аас мэдээллээ.