Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 675 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн.
Тэгвэл тус хорооллын “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, алба хаагчид орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа.
Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр “Цагдаа хотхон 1, 2” орон сууцыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай “ЦЭЭБ” ХХК ажилласан байна.