Энэ сарын 13-ны өдөр Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хууль баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлжээ. Уг барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нарын бөхчүүдээр магнайлуулсан 256 бөх зодоглосон юм.
Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын шинэ гарьд Ө.Бат-Орших найм даван түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, улсын начин Б.Сангисүрэн, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар шалгарлаа.