Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ШУУРХАЙ МЭДЭЭ: АИ80, АИ92 Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг ТЭГЛЭЛЭЭ

ШУУРХАЙ МЭДЭЭ: АИ80, АИ92 Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг ТЭГЛЭЛЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдаанаас АИ-92, А-80 бензиний онцгой албан татварыг цуцлахаар шийдвэрлэжээ.

Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан байна.

Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км-ийн зайтай.

Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны хоёрдугаар улиралд хийж эхлэх юм байна.

Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ
Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ
Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн