Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Щвед дахь Монголчуудад “Монгол хүний үнэ цэнэ”-ийг мэдрүүлэв

Щвед дахь Монголчуудад “Монгол хүний үнэ цэнэ”-ийг мэдрүүлэв

ХБНГУ-ын Бавари мужийн Иргэдийн төлөөлөгч, CSU намын Гадаад Бодлого, аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн дэд дарга, Монгол-Германы хамтарсан “Отгонбаяр сан”-г үүсгэн байгуулагч, сурган хүмүүжүүлэгч, лектор Нацагдоржийн Солонго Швед дэх монголчуудад зориулан “Монгол хүний үнэ цэнэ” цуврал илтгэлээ тавилаа.

2015 оноос эхлэн Европод ажиллаж, амьдарч байгаа монголчуудад зориулж байгаа энэхүү лекц уулзалт нь Шведийн хаант улсад зургаадугаар сарын 7-12-ны өдрүүдэд Стокхольмын их сургууль, Уппсала хот, “Sensus” сургалтын төвд дөрвөн удаа болж хүрэлцэн ирсэн зочид сонсогчдын баяр талархлыг хүртэж байлаа.

Тус илтгэлээрээ дамжуулан монголчуудаа эвтэй байлгах нь олон улсын түвшинд үндэстэн өв уламжлалын дархлаагаа хадгалан үлдэх нь цагийн менежмент боловсрол оюуны академик болон сэтгэл оюуны хэм хэмжээ моралыг бодитоор дурдах нь гэх зэрэг хэд хэдэн зорилгыг агуулж байгаагаараа онцлогтой юм.

Тэрбээр Монгол-Германы хамтарсан “Отгобаяр сан”-г үүсгэн байгуулагч бөгөөд энэ нь Монголын залуу үе, хүүхэд, өсвөр үеийнхэнд болон хөгжлийн бэрхшээлтэй орон нутгийн хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийдэг ашгийн бус сан юм. Н.Солонгын хувьд сүүлийн зургаан жилийн хугацаанд дээрх үйл ажиллагаануудаасаа хуримтлагдсан 305 сая төгрөгөөр Монголдоо хөрөнгө оруулалт хийжээ.

“Хуваалцах тусам хүч нэмнэ. Монгол хүн л Монголоо хөгжүүлнэ” гэж уриалдаг түүний энэ удаагийн цуврал лекцэнд Шведийн Хаант улс дахь Монголын Элчин сайдын яам, Швед-Монгол хэлний багш нар, Сургалтын төвүүдийн төлөөлөл, соёл урлагийнхан, гэрэл зурагчид, хэвлэл мэдээллийнхэн болон авьяаслаг сурагчид, тэдгээрийн эцэг, эх идэвхтэй оролцож, тусалж дэмжсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн