Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан таван музейд “Виртуал музей” төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд Дэлхийн өв Орхоны хөндийн Соёлын дурсгалт газарт орших Монголын анхны бурханы шашны хийд, өдгөө Эрдэнэ Зуу музейд “Виртуал үзмэр”, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, суурилуулах ажлыг өчигдөр/01.31/ зохион байгуулж, олон нийтэд нээлттэй үзүүллээ.
Эрдэнэ Зуу музей нь Монгол улсын аялал жуулчлалын гол төв бөгөөд жилдээ 30 000 гаруй гадаад, дотоодын үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг. Эрдэнэ Зуу музейд Виртуал үзмэрүүдийг байршуулсан нь Монгол өв соёлыг гадаадын жуулчдаар дамжуулж олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх өргөн боломжийг нээж байгаа юм.