Москвад өнөөдөр Агуу их эх орны дайны Ялалтын баярын 74 жилийн ойн парад болно. Монголын цагаар 15.00 цагт эхлэх энэ удаагийн парадын бэлтгэл хэрхэн хийгддэг бол…
-Улсын төв талбайд 13 мянган хүн, 130 гаруй нэгж техник гарчээ.
-Үзлэгт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оролцсон байна. Тэрбээр Aurus загварын кабриолетээр явж өнгөрчээ.
-Явган цэргийн бүрэлдэхүүнд анх удаа Жуковын нэрэмжит Агаар-сансрын хамгаалалтын цэргийн академийн эмэгтэй бие бүрэлдэхүүн оржээ.
-Явган цуваа парадын 35 бие бүрэлдэхүүнээс бүрджээ.
-Механикжуулсан цувааг домогт Т-34 танк тэргүүлсэн байна.
Араас нь “Тигр-М” автомашины цуваа явжээ.
Улаан талбайд Т-14 “Армата” танк болон “Терминатор” танк дэмжигч тулааны машин явсан байна.
Ялалтын парадын ерөнхий давталтын цэрэг дайчид
Үүний дараа шигтгэмэл зам дээгүүр “Мста-С” өөрөө явагч артиллерийн төхөөрөмж явж өнгөрчээ.