Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Япон руу экспортлох бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгож эхэлнэ.

Япон руу экспортлох бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгож эхэлнэ.

Монгол Улс Япон руу экспортлох бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгох эхлэлээ тавих гэж байна. Энэхүү санаачилга нь хоёр улсын хоорондох Эдийн засгийн түншлэлийн гэрээг хэрэгжүүлэх, үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой юм.

Гэрээг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсаас Япон руу экспортолсон барааны гарал үүслийн гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр боллоо. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь Японы талын санал санаачилгаар энэ гэрчилгээг 2025 оны 5-р сарын 7-наас экспортлогчдод “PDF” форматад олгохоор зарласан байна. Мөн Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам энэ үйл явцын цахим портал нээгдсэн талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн гэрээ 2016 онд хүчин төгөлдөр болж, 2016 оны 6-р сарын 7-наас хэрэгжиж эхэлсэн.

Гэрээ нь хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, Монголын аж үйлдвэрийн салбараас нэмүү өртөг шингэсэн экспортыг түлхүү дэмжих, гадаад валютын урсгал нэмэгдүүлэх, Японы татварын болон татварын бус саад бэрхшээлүүдийг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийн процедурийг хялбаршуулах зорилготой юм.

Гэрээний дагуу Монгол Улс болон Япон хоёр тал импортын гаалийн татварыг Монгол Улсаас 5,700 төрлийн бараа бүтээгдэхүүн, 97 ангилалаар, Японоос 9,300 төрлийн бараа бүтээгдэхүүн, 97 ангилалаар бууруулах талаар тохиролцсон. Үр дүнд нь Монгол Улс эдгээр бараа бүтээгдэхүүний 59 хувийг буюу 3,429 төрлийг гаалийн татвараас даруй чөлөөлсөн бол Япон улс гэрээ хэрэгжиж эхлэхээс хойш эдгээр бараа бүтээгдэхүүний 86 хувийг буюу 8,000 төрлийг гаалийн татвараас чөлөөлсөн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн