2024 оны 12-р сарын эцсийн байдлаар Монгол Улсын үндэсний валют болох төгрөгөөр хийсэн хадгаламжийн хэмжээ 22.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 989.1 тэрбум төгрөгөөр буюу 4.7 хувиар, 2023 оны мөн үеэс 4.9 их наяд төгрөгөөр буюу 28.8 хувиар өссөн байна.
Нийт төгрөгийн хадгаламжийн 19 их наяд төгрөг (86.1 хувь)-ийг иргэдийн хадгаламж эзэлж байгаа бол 3.1 их наяд төгрөг (13.9 хувь)-ийг аж ахуйн нэгжүүдийн хадгаламж эзэлж байна.
Үүнээс гадна гадаад валютаар хийсэн хадгаламжийн хэмжээ 4.9 их наяд төгрөгт хүрч, 2024 оны 11-р сараас 325.1 тэрбум төгрөгөөр (7.2 хувь) өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 142.6 тэрбум төгрөгөөр (2.9 хувь) буурчээ.