Үндэсний лигийн цомын төлөө “Архангай Алтан Дорнодын Дайчид”, “Ховд шонхорууд” багууд шалгараад байсан юм. Финалын цуврал тоглолтууд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны спорт зааланд болж, “Архангай Алтан Дорнодын Дайчид” өрсөлдөгчөө 4:1-ээр хожсоноор Үндэсний лигийн аварга боллоо. Цувралын тав дахь тоглолт өнгөрөгч бямба гаригт (2018.03.03) болж, 99:95 онооны харьцаагаар Архангайн дайчид хожжээ.
MNBA Үндэсний лигийн хүрэл медалийн төлөө “Сүхбаатар Альянс Тех”, “Төв аймаг” багууд шалгараад байсан. Ганц тоглолт болж, ялагч нь медалийн тавцанд зогсох байсан энэхүү тоглолтод 111:100 онооны харьцаагаар “Сүхбаатар Альянс Тех” ялалт байгууллаа. Уг баг Үндэсний лигийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан анхны баг болжээ.
MNBA Үндэсний лигийн тэмцээн MVP-ээр Г.Баттөр (‘Архангай Алтан Дорнодын Дайчид’) шалгарсан байна.