Ихэнх жуулчид Монгол Улсад зуны болон намрын дулаан улиралд ирдэг бол өвлийн улиралд гадаадын жуулчдын 23 хувь нь л ирдэг. Учир нь Монголд маш хүйтэн уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн өвлүүдийн нэг тооцогддог. Өвлийн улиралд цасны наадам, мөсний наадам, бүргэдийн баяр зэрэг зарим арга хэмжээнүүд зохион байгуулагддаг ч жуулчдын тоо аравдугаар сараас эхлэн эрс буурдаг.
2024 онд өвлийн саруудад дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдсан:
- “Winterland 2024 – Тамирын хүйтэн”: Архангай аймагт болсон өвлийн аялал жуулчлалын хөтөлбөр бөгөөд олон жижиг арга хэмжээг багтаасан. Энэ арга хэмжээ энэ жил дахин зохион байгуулагдана. Өнгөрсөн жил 30,000 гаруй жуулчин оролцож сонирхсон.
- “Монгол тэмээний баяр”
- “Мянган тэмээний баяр”
- “Хөх сувд” мөсний баяр
- “Цаа буга, цасны баяр”
- “Хөвсгөл тропи” олон улсын мөсөн загасчлалын тэмцээн
- Мөсөн загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Эдгээр арга хэмжээнүүд жуулчдын сонирхлыг татдаг боловч хэдхэн хоног үргэлжилдэг, мөн алслагдсан газруудад зохион байгуулагддаг тул зарим бэрхшээлтэй байдаг.
Онгоцоор ирсэн нэг жуулчин аялалдаа дунджаар 1,593-2,500 ам.доллар зарцуулдаг бол хилийн бүсээс ирсэн жуулчид 600 ам.доллар зарцуулдаг. 2023 онд Монгол Улсад 650,000 гаруй жуулчин ирж, 1 тэрбум ам.долларын орлого оруулсан. Энэ нь 2022 оны тоотой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. 2024 оны байдлаар 800,103 жуулчин Монгол Улсад ирээд байна.
2024 онд жуулчдын тоогоор тэргүүлсэн 10 улс:
- Хятад – 217,712
- Орос – 213,231
- Өмнөд Солонгос – 193,019
- Япон – 25,643
- Казахстан – 24,237
- АНУ – 16,368
- Тайвань – 12,334
- Герман – 12,134
- Турк – 7,755
- Франц – 6,777