Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Өмнөговь аймагт “Ингэний айрагны баяр” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Өмнөговь аймагт “Ингэний айрагны баяр” үзэсгэлэн худалдаа эхэллээ
Сар шинийн өмнө иргэдийн сүү, цагаан идээний хэрэглээг хангах, малчид үйлдвэрлэгчдээ дэмжих, Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор “Ингэний айрагны баяр” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил 14 дэх удаагаа тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Сүү, цагаан идээ, ааруул, шүүрмэг, өрөм, тос, ингэний айраг, хэвийн боов, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа өнөөдөр Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газарт эхэллээ.

Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 2, 3-ны өдөр БТСГ-т үргэлжлэх юм. “Ингэний айрагны баяр”-ын арга хэмжээнд Өмнөговь аймгийн 13 сумын 150 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн