Дэлхийн улс орнуудад коронавирус буюу “COVID-19”-ийн нийт тохиолдлын тоо 2.405.771 хүрч, 165.009 хүн нас баржээ. Харин эдгэрсэн хүний тоо 624.914 хүрсэн байна. Ази тивд хамгийн их халдвар бүртгэгдсэн улс БНХАУ байсан бол саяхнаас Азид Турк улс хамгийн их халдвар тархсан улс боллоо. Тус улсад нийт 86306 тохиолдол, 2017 нас баралт бүртгэгдэж, 11976 хүн эдгэрчээ.
Дэлхийд халдвар хамгийн их тархсан улс АНУ хэвээр байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо 763.832 байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 25040 тохиолдол бүртгэгдэж, 1539 өвчтөн нас баржээ.
Урд хөрш БНХАУ-д өвчний тархалт буурч, тогтворжсон. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан 16 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 9 нь зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар байна. Тус улсад халдвар анх бүртгэгдсэнээс хойш нийт 82747 хүнд коронавирусийн халдвар өвчлөөд байна. Үүнээс 4632 нь нас барж, 77084 хүн эдгэрч, яг одоо идэвхтэй 1031 нь тохиолдлыг эмчилж байгаа аж.
Ази тивд коронавирусийн халдвар хамгийн их тархсан 10 улс:
Турк: Нийт тохиолдол 86306, нас баралт 2017, эдгэрсэн 11976
БНХАУ: Нийт тохиолдол 82735, нас баралт 4632, эдгэрсэн 77062
Иран: Нийт тохиолдол 82211, нас баралт 5118, эдгэрсэн 57023
Энэтхэг: Нийт тохиолдол 17615, нас баралт 559, эдгэрсэн 2854
Израйль: Нийт тохиолдол 13491, нас баралт 172, эдгэрсэн 3754
Япон: Нийт тохиолдол 10797, нас баралт 2360, эдгэрсэн 1159
БНСУ: Нийт тохиолдол 10661, нас баралт 234, эдгэрсэн 8042
Саудын Араб: Нийт тохиолдол 9362, нас баралт 97, эдгэрсэн 1398
Пакистан: Нийт тохиолдол 8348, нас баралт 168, эдгэрсэн 1868