ПёнЧаны олимпын алтан медальт, Оросын уран гулгалтын тамирчин Алина Загитовад Японы иргэд Акита үйлдвэрийн нохой бэлэглэхээр болжээ.
Тэрээр саяхан Оросын уран гулгалтын холбоонд өгсөн ярилцлагадаа яг л Хачи шиг Акита үйлдвэрийн нохойнд дуртай, гэрийнхэн нь олимпт амжилттай оролцвол авч өгөх талаар бодож үзнэ гэсэн гэж ярьсан билээ.
Тэгвэл Япончууд түүний ярилцлагыг үзээд охин гөлөг бэлэглэхээр болсон байна. Тэрээр маш их баяртай байгаагаа илэрхийлэн, удахгүй нэр бодож олоод хамтдаа хөгжилтэй байх болно гэж NHK агентлагт хэлжээ.
15 настай олимпын алтан медальт тамирчин Москва дахь гэртээ нэг муур, хоёр үхэр хулганатай гэнэ.