Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

БИЧЛЭГ: Гадаад хэргийн яам: “Хариуцлагатай аялцгаая” аян эхэллээ

БИЧЛЭГ: Гадаад хэргийн яам: “Хариуцлагатай аялцгаая” аян эхэллээ

АНУ-ын ЭСЯ, Гадаад харилцааны яамтай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор богино хэмжээний баримтат кино бэлтгэн олон нийтэд хүргэх аяныг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлээд байна.

Эдгээр баримтат кинонд АНУ-д визний хугацаагаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх, суралцахаар очсон сургуулиа хаях зэргээр өөрийн визээ зориулалтынх нь дагуу ашиглаагүй бөгөөд сургуулиа амжилттай дүүргээд эх орондоо буцан ирж, АНУ-д олж авсан мэдлэгтээ тулгуурлан амжилттай ажиллаж, нийгэмд хувь нэмрээ оруулж буй үлгэр жишээ болохуйц иргэдийн төлөөлөл оролцох юм.

2016 оны байдлаар АНУ-ын В ангиллын буюу аялал, жуулчлалын виз авсан монгол иргэдийн 8 хувь нь АНУ-д визний хугацаагаа хэтрүүлэн үлдсэн бол оюутны F, J, M ангиллын виз авсан иргэдийн 20 хувь нь хууль бусаар үлдсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэд АНУ-д зорчихдоо хууль тогтоомжийг нь чанд мөрдөн хариуцлагатай аялаж, визний хугацаагаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх явдал арилснаар монгол иргэд АНУ-ын виз авах нөхцөл хөнгөрөх, улмаар ирээдүйд Монгол Улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах бодит нөхцөлийг бий болгоход энэхүү сурталчилгааны аяныг хэрэгжүүлэх үндсэн зорилго оршиж байгаа болно.

Та бүхэн эдгээр иргэний бичлэгийг үзэх боломжтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн