Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Болгарын алдарт зөнч Ванга 2018 оныг зөгнөжээ

Болгарын алдарт зөнч Ванга 2018 оныг зөгнөжээ

Болгарын алдарт зөнч Ванга нас барахаасаа өмнө маш олон таамаглал дэвшүүлсний дотор 2018 онд дэлхий ямар байхыг төсөөлжээ.

Гарах жилд дэлхийг юу хүлээж байна вэ? Үзмэрчийн үзсэнээр Европт дайн дажин, өвчин эмгэг, үер үүсч усанд автаж, болно. Үүний улмаас зарим газар нутаг усан дор орно. Ванга Европыг “хоосон” гэж үзсэн бөгөөд үүнийг шууд утгаар нь тайлбарлаж болно.

Мөн дайн дажин, эдийн засгийн хямралын улмаас АНУ задрах болно гэжээ. Ванга Сири дэх дайныг Дорно болон Өрнийн хоорондынх гэж үзсэн аж. Хэрэв энэ улс унавал дараа нь дэлхий дахин химийн зэвсэг ашигласан дайнд өртөх болно.

2018 онд дэлхийн хоёр их гүрэн болох АНУ, ОХУ-ын хоорондын сөргөлдөөн бодитоор эхлэх болно гэж таамаглажээ. Түүний хэлснээр, Хятад улс агуу хүчээ авах болно, ингэснээр энэ улс бусад улс орнуудад өөрийн хүсэл зоригоо тулгах замаар сөргөлдөөнд нэгдэх боломжтой болж байгаа аж.

Дэлхий Вангад харагдсан шиг гайхалтай цочирдлуудтай төдийгүй бас жинхэнэ гайхамшгуудтай ч тулгарах гэнэ. Биет бус ертөнцийн нууцыг задлан шинжлэх, археологийн олдворыг нээх нь эрдэмтдэд таалагдах болно.

2018 онд бусад ертөнцийн бүтээлүүд олноор нисч, харь гаригийн соёл иргэншлүүдтэй холбоо тогтоох магадлал өндөр гэнэ. Харин хүмүүс өөрсдийн нарны аймагт л нисэх болно.

Байгаль орчинд бүх зүйл жигд биш байх болно. Вангагийн хэлснээр моднууд нь төмөр тоосонд дарагдаж, өвс саарал болно. Хүмүүс байгаль орчноо хайрлахгүйгээс болж цацраг идэвхит өвчнөөр өвдөнө.

Дэлхийд цаг уурын өөрчлөлт болж, соронзон шуурга, цаг агаар өөрчлөгдөх гэнэ. Өмнөд Европ санхүүгийн асуудлаа шийдвэрлэх болно, тус бүс нутгийн үндсэн асуудал нь цагаачилж буй хүмүүс болж уугуул иргэд шилжин суурьших аж.

Бидний газар нутгийг Африк, Арабын улсуудын ард түмэн дүүргэж эхэлнэ. Бид энэ үзэгдлийг ажиглаж байгаа ч 2018 он гэхэд маш их шилжилт хөдөлгөөнийг эхлүүлэх болно. Ийнхүү дэлхийн энэ хэсэгт түүх өөрчлөгдөх болно.

Та энэхүү таамаглалд итгэх хэрэгтэй юу? Урьдчилсан таамаглалд итгэх эсэх нь цэвэр хувийн асуудал, гэхдээ хэн ч эш үзүүлэгчийн хэлсэн зүйлс нь үнэн, эсэхүл худал гэж хэлж болно.

Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ нь генетик хариулт, зарим нь иймэрхүү үзэгдлийг өвчин хэмээн бичих нь ч бий. Ердийн хүмүүс бидний хувьд ийм зөгнөлийг сонсож байх ёстой. Яагаад гэвэл улс орны ирээдүй биднээс хамаардаг гэнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн