Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хятад улс үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна

Хятад улс үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна
Хятадын коммунист нам ирэх сард үндсэн хуульдаа 2004 оноос хойш анх удаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Ажиглагчдын таамаглаж буйгаар энэ өөрчлөлт нь Хятадын дарга Си Жиньпиний эрх мэдлийг улам нэмэгдүүлэх юм.

Үндсэн хуулийн өөрчлөлт нь  авлигатай тэмцэх үндэсний кампанит ажлыг гардан хэрэгжүүлэх Үндэсний хяналтын газрыг байгуулах зорилготой гэж буй боловч зарим хүн Си Жиньпиний 2022 он хүртэл бүрэн эрх хэрэгжүүлэх хугацааг хугацаагүй болгох гэж байж ч магадгүй гэж таамаглаж байгаа юм.

Хятадын дарга Си Жиньпин өнгөрсөн хугацаанд цэрэг арми болон коммунист намын бүх эрх мэдлийг гартаа авсан билээ.

Өнгөрсөн аравдугаар сард болсон ХКН-ын их хурал дээр Си Жиньпин  “Хятад маягийн коммунизмын шинэ эрин байгуулах тухай үзэл онол” гэгчийг тунхаглаж, өөрийгөө Мао Зэдуны хэмжээнд аваачсан юм.

ХКН-ын их хурлаар Си Жиньпин өөрийн залгамжлагчийг тодруулах ёстой байсан ч хэнийг ч нэрлээгүй билээ.  Олон улсын ажиглагчид үүнээс Си Жиньпинийг хугацаагүй бүрэн эрх хэрэгжүүлэхээр төлөвлөж байж магадгүй гэж таамаглахад хүрсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн