Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол залуусыг Япон руу дадлагажигч ажилтнаар илгээнэ

Монгол залуусыг Япон руу дадлагажигч ажилтнаар илгээнэ

Япон улсад өнөөдрийн байдлаар манай улсын 900 гаруй иргэн дадлагажигчаар ажиллаж байна. Засгийн газраас тус улсад ажиллах хүчин илгээх асуудлыг 2016 оны үеэс хойш ярьж буй бөгөөд энэ ажлын хүрээнд санамж бичиг байгуулжээ.

Ингэснээр хэд хэдэн чухал асуудал шийдэгдэж байгаа аж. Тухайлбал, өмнө нь дадлагажигч ажилтны ажиллах хугацаа гурав байсан таван жил болгон сунгажээ.

Мөн Япон Улсын зүгээс өмнө нь дадлагажигч авахдаа ТББ-уудын холбооны гишүүн байгууллагууд манай улсын ААН-үүдтэй гэрээ хийдэг байсныг болиулж дадлагажигч ажилтан авах асуудлыг хариуцсан төрийн байгууллагын бүтэц бий болгохоор төлөвлөжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн хэлсэнээр МСҮТ-д 2.5 жил сурсан залуусыг Япон руу мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн